Улаанбаатар Сонгдо эмнэлэг

Бид орчин үеийн анагаах ухааны чиг хандлагыг Монголд тодорхойлно.

ТАВТАЙ МОРИЛ

Улаанбаатар Сонгдо эмнэлэгийн тухай

Төгс оношилгоо Сонгодог эмчилгээ

Бид орчин үеийн анагаах ухааны чиг хандлагыг Монголд тодорхойлно.

ЭНЭРЭЛ, ХҮНДЭТГЭЛ

Бид энэрэнгүй, хүндэтгэлтэй, ёс зүйтэй хандана.

СОНГОДОГ ҮЙЛЧИЛГЭЭ

Бид чанартай, түргэн шуурхай, хариуцлагатай үйлчилнэ.

ТӨГС ШИЛДЭГ

Бид өндөр боловсрол, ур чадвартай мэргэжилтэнтэй.

ШИНЭ ТЕХНОЛОГИ, ХӨГЖИЛ ДЭВШИЛ

Бид шинэ технологи нэвтрүүлж, тэмүүлэлтэй хөгжинө.

СОНГДО-СОГ СЭТГЭЛГЭЭ

Бид Сонгдо-сог эвсэг хамт олон.

Улаанбаатар Сонгдо эмнэлэг нь БНСУ-ын Сөүл дахь Сонгдо эмнэлгийн 29-н жилийн баялаг туршлага дээр үндэслэн 2007 онд үүсгэн байгуулагдаж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн.

2011 оны 6 сараас Монголд танигдсан зүрхний мэс засалч Б.Болдсайхан УБ Сонгдо эмнэлгийг 100% худалдан авснаар манай эмнэлэг 100% дотоодын хөрөнгө оруулалттай компани болсон. Мөн үүнийг дагаж үйл ажиллагаа сайжирч, олон төрлийн эмнэлгийн үйлчилгээг нэвтрүүлэн үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Амбулаторийн үзлэгийг 2 дахин нэмэгдүүлсэн ба ерөнхий мэс заслын үйлчилгээг өргөжүүлсэн.

Манай эмнэлгийн амжилттай ажиллагааны илтгэл болж 2014 оны 4 сард Тайландын Вант улсын Бумрунград ОУ-ын эмнэлэг манай эмнэлэгт хөрөнгө оруулан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмнэлгийн үйлчилгээ, менежментийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Эмчилгээ оношлогооны бааз суурь:

  • Клиник эм зүйн 9 тасаг нэгж

  • 18 ор бүхий бүрэн тоноглогдсон Яаралтай тусламж, Сэхээн амьдруулах тасаг

  • Өдрийн эмчилгээ, ажилбар хийх 4 ор бүхий дурангийн төв

  • Дүрс оношлогооны тасаг (Рентген, CT, MRI, ЭХО, Зүрхний ЭХО, хөхний рентген г.м.)

  • Клиникийн болон паталогийн лаборатори (алдарт Roche фирмийн бүрэн автомат тоног төхөөрөмжөөр тоноглогдсон)

  • Орчин үеийн ариутгалын тасаг

  • 65 эмч, 104 сувилагч, 16 техникчтэй

  • 44 хэвтэн эмчлүүлэх өрөө, 88 ортой

  • Зөвлөгөө өгч, үзлэг хийх 34 өрөө

  • Бүрэн тоноглосон 3 хагалгааны өрөө

  • Амбулаторийн ажилбарын 2 өрөө

  • Олон төрлийн дэвшилтэт эмнэлгийн тоног төхөөрөмж

Манай эмнэлэгийн

Онцлог давуу талууд

Эмнэлгийн бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломж

Монголын хамгийн анхны цахим эмнэлэг

Дүрс оношлогооны хамгийн туршлагатай баг