Гадаад хамтын ажиллагаа

Home / Гадаад хамтын ажиллагаа

УБ Сонгдо эмнэлэг нь АШУҮИС, EWHA Их Сургууль, Yonsei Их Сургууль, Konkuk Их Сургууль, Baogan эмнэлэг, АНУ-ын паталогийн ОУ-ын лаборатори гэх мэт олон улсын их сургууль эмнэлгүүдтэй байнгын хамтын ажиллагаатай.

ОУ-ын болон орон нутгийн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ үзүүлэгч томоохон даатгалын байгууллагууд болох IMG, Vanbreda International, Allianz, Assistance Online, LAMP, Sirius International, Cigna, On Call International, Seven Corners,  MSH International, National Life, Assist Card International, Монгол даатгал, Мандал даатгал, Тэнгэр даатгал, Бодь даатгал, Хаан даатгал, Ард даатгал, Практикал даатгал, МИГ даатгал, Номин даатгал гэх мэт компаниудтай хамтран ажиллах гэрээтэй. Үүгээрээ эрүүл мэндийн даатгалтай үйлчлүүлэгч нь илүү төлбөр, цаг зав, чирэгдэлгүйгээр даатгалаараа манай эмнэлгийн үйлчилгээг авах боломжтой.

Монгол улсын эрүүл мэндийн даатгалаар мөн үйлчлүүлэх боломж 2012 оны 6 сараас манай үйлчлүүлэгчдэд нээгдсэн. Хэвтэн эмчлүүлэх тохиолдолд ЭМЯ-наас баталсан журмын дагуу оношоосоо хамаарч тодорхой хэмжээний хөнгөлөлтүүдийг эдлэх боломжтой.

2014 оны 4 сараас эхлэн Тайландын Бумрунград ОУ-ын эмнэлэгтэй стратегийн түншлэлд орсон ба Бумрунград нь УБ Сонгдо эмнэлгийн үйл ажиллагааг сайжруулан, өргөжүүлэх менежментийг хэрэгжүүлж байгаа болно.