Хавдраас урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга бол Дуран

Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг ба урьдчилан сэргийлэх аргуудын талаар зөвлөгөө мэдээлэл хүргэж байна.

 

Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо гэж юу вэ? Эдгээрт хүний ямар ямар эрхтэнүүд ордог вэ?

Хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд  хүний нилээд олон эрхтнүүд хамаарагддаг бөгөөд идэж ууж буй хоол, хүнсийг  боловсруулан  шингээхээс гадна бие махбодыг хоргүйжүүлэх, амин чухал  бодисуудыг нийлэгжүүлж цусанд оруулах мөн бусад үйл ажиллагааг явуулдаг чухал тогтолцоо юм. Хүний улаан хоолой, ходоод, нарийн гэдэс,  бүдүүн   гэдэснээс   гадна   элэг,   цөс,   нойр   булчирхай   зэрэг   эрхтнүүд

энэ  тогтолцоонд   багтдаг.

Манай  улс  хоол  боловсруулах эрхтэн тогтолцооны хавдар үүн дотор элэгний хорт хавдар, ходоодны хорт хавдрын өвчлөл, нас баралтаар дэлхийд тэргүүлдэг

Ходоод нь  ходоодны  шүүс  ялгаруулж гаднаас орсон  хоол ундыг зөөллөж боловсрох, шингэхэд бэлэн болгож гэдэс рүү  дамжуулах  үүрэгтэй эрхтэн юм. Харин ходоодны  үрэвсэл, цаашилбал  ходоодны  хорт хавдрын гол шалтгаан  нь хеликобактери юм.   Уг халдвар дээр нэмэгдээд буруу хооллолт, амьдралын буруу хэв маяг, хорт зуршил  тэр  дундаа  тамхи татах,  стресс зэрэг нь  ходоодны хорт хавдар  үүсгэх маш  том  хүчин зүйл  юм. Эмнэлгээр  үйлчлүүлж  байгаа  ходоодны  асуудалтай  болсон  үйлчлүүлэгчидийн  ихэнх  нь   шөнийн   цагаар ажилладаг  хүмүүс  байдаг.  Энэ  нь  ходоод  гэдэс  амрах  ёстой  цагаар  хоол  идэх,   ажлын  нөхцлийн  улмаас стресстэх  зэргээс  ша

лтгаалан  ходоодны  өвчинд  өртөх  эрсдэл  болж  байна.

Мөн  эдгээр  олон  шалтгаануудын  нэг  нь  Өвчин  намдаах  эмүүдцитрамон  зэргийг  замбараагүй  уудаг хүмүүс  ходоодны  үрэвсэлходоодны шарх, хавдраар өвчлөх эрсдэл өндөр байдаг гэх судалгаа байдаг байна.

Орчин  цагт  ходоодны  өвчнийг  оношлох  аргууд  сайжирсантай  холбоотойгоор  хавдрын  оношилгоо  ч мөн сайжирч байна.

Ходоодны үрвэсэл, хавдрын өвчлөл хэдэн насныхны дунд элбэг байна вэ ?

Нас  ахихын  хирээр  хавдрын  урьдал өвчнүүд  илүү  их гардаг. Жишээлбэл, ходоодны хатингаршилт үрэвсэл, гэдэсний  хучуур  эдийн  солигдол  түгээмэл тохиолдож байна. Сүүлийн үед 20 -30 насны залуучууд ходоодны хорт хавдрын хожуу шатандаа орсон тохиолдол нэлээдгүй илэрч байна.

Хеликобактерийн  халдвар  нийгэмтэй  маш  их  холбоотой. Хөгжиж  буй  оронд  тархалт  өндөр  байхад өндөр хөгжсөн  орнуудад  тархалт  буурсан  хандлагатай  байдаг. Гол  дамжих зам нь  ахуйн  зам буюу халбага, сэрээ, аяга  тавгаар  дамждаг  учраас  амьдралын  хэв  маяг  ямар  байгаа  нь  маш чухал нөлөөтэй. Хувь хүний ариун цэврийн  сахилга  бат  ямар  байх  нь  бактерийн  халдвар  авах  эсэхэд  мөн  нөлөөлдөг.  Хэдийгээр хеликобактерийн эмчилгээ хийлгэсэн ч дэглэм баримтлахгүй бол дахиад л халдвар авна.

Ходоодны шарх үүсэх, ходоод өвдөх, хавдрын урьдал өвчний үед ямар зовиур шинж тэмдэг илрэх вэ? Мөн хэрхэн оношилж мэдэх вэ?

Цээж хорсох, аюулхай орчимд халуун оргих, өвдөх, хоолны шингэц муудах шинж тэмдэг илэрвэл заавал ходоодоо дурандуулах шаардлагатай.

Ходоодны өвчлөлийг илрүүлэх хамгийн үр дүнтэй сонгомол арга бол ходоодны дуран бөгөөд хамгийн эрсдэл багатай  оношлогооны  арга   юм.  Хүний  улаан хоолой,   ходоодонд дуран  оруулж  салстыг  харах  болон  яг өөрчлөлтэй  харагдаж  буй  хэсгээс  нь эдийн  шинжилгээ  авдаг.  Эд, эсийн  түвшинд  ямар  өөрчлөлт  байгааг оношилох  боломжтой  гэсэн  үг. Монгол  улсад  нярайгаас  авхуулаад бүх насны хүмүүст ходоодны дурангийн оношлогоог хийж байна.

Хеликобактерийн халдвартай эсэхийг ходоодны дурангаар мэдэх боломжтой юу?

Хеликобактерийг  илрүүлэх  хэд  хэдэн арга байна. Амьсгалын уреазын сорил, өтгөнд хеликобактер илрүүлэх, мөн  дурангийн  аргаар  ходоодны эд авч  хеликобактерийг  илрүүлж  болно. Бид  ходоодны дуран хийж үзээд үрэвсэл,  өөрчлөлттэй  байвал  заавал  хеликобактерийн  шинжилгээ  хийхийг  зөвлөдөг.

Ходоодны дуранг хүний биед сөрөг нөлөөтэй гэх хандлагатай хүмүүс нэлээдгүй байдаг. Заавал ходоодоо дурандуулахгүйгээр өөр аргаар оношлуулах боломж бий юу?

Ходоодны дуранд ямар ч сөрөг нөлөө, аюул байхгүй. Улаан хоолой, хо

доод, дээд гэдэсний эмгэгийг илрүүлэх хамгийн сайн оношилгооны арга нь  дуран.  Ариун  цэврийн  шаардлагыг  хангасан,  олон  улсын  стандартад нийцсэн байдлаар дурангийн ариутгал угаалгыг хийдэг учраас ходоодны дурангаар халдвар авна гэх ойлголт нь буруу  юм.  Өндөр  хөгжилтэй  аль ч оронд  нэг удаагийн  дуран  гэж байхгүй.  Оношлогоо бүрийн дараа хэд хэдэн шат дамжлага бүхий угаалга, ариутгал халдваргүйтгэл, хийдэг стандарт л гэж бий.

Ходоодоо дурандуулах гэж байгаа бол биеэ хэрхэн бэлдэх вэ?

Хамгийн гол нь хоол сойх хэрэгтэй. Та өглөө нь  ходоодоо  дурандуулах  гэж  төлөвлөсөн бол өмнөх орой нь 19 цагаас хойш хоол идэхгүй, өглөө сэрснээсээ  хойш дусал ч ус амсахгүй өлөн байх ёстой. Ингэж байж ходоодны салст  илүү  сайн  харагддаг. Мөн  сэтгэл  зүйгээ  бэлдэх  хэрэгтэй.  Манай   эмнэлгийн   хувьд   дурангийн оношилгоо,  эмчилгээг  унтуулагатай  хийж  эхэлсэн  учраас  үйлчлүүлэгчид  айдас  болон  бусад мэдрэмжийг авахгүйгээр энэ оношилгоонд орох боломжтой болсон.

Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэгүүд хэр далд хэлбэрээр

явагддаг вэ? Яагаад  жил бүр оношлуулах шаардлагатай гэж  зөвлөдөг вэ

Янз  бүр.  Жишээлбэл  элэгний   өвчлөл  хавдар  яагаад  хожуу  шатандаа   оношлогдож байна  гээд  харахаар хүндэртлээ илт зовиур өгдөггүй учраас ард иргэд маань эмнэлэгт ханддаггүйтэй холбоотой. Нойр булчирхай гэхэд  бас   өөр.  Анхнаасаа   зовиур  өвдөлт  өгдөг. Ходоод  мөн  өвдөлт  зовиур  өгөх   нь  ч   бий, заримдаа  илт зовиургүй  мөртлөө   үрэвсэл,  өөрчлөлт   тархсан  байх ч  тохиолдол  бий.   Тиймээс   35, 45 –аас  дээш  нас гэж заадаг.

Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэгүүдээс урьдчилан сэргийлэхийн тулд юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

Аль болох  эрүүл  хоол  хүнс идэж байх хэрэгтэй. Давс, ходоодны хавдар хоёр хамгийн их хамаар

алтай байдаг. Давсны  хэрэглээ  ихтэй  хүмүүс  ходоодны  хорт  хавдар  тусах  эрсдэл  өндөр   байгааг   олон   судалгааны  дүн харуулдаг.  Мөн халуун ногоо, консерванттай удаан хадгалж хэрэглэдэг даршилж нөөшилсөн бүтээгдэхүүнээс татгалзах, өдөр тутмын хүнсний ногоондоо шинийг нь сонгон хэрэглэх,  аяга тавгаа холихгүй хүн бүр тусдаа хэрэглэх,  мөн  хорт  зуршлаас  салах,  эмийн  зөв  хэрэглээ,  стрессгүй,  өдөр  тутмын  амьдралдаа  баяр баясгалантай байвал өвчлөх эрсдлээс өөрийгөө болон гэр  бүлээ  хамгаалж  чадна  мөн   урьдчилан  сэргийлэх аргуудыг амьдралдаа хэвшил болгох хэрэгтэй.

 

Leave a Reply

Your email address will not be published.