Plastic Surgery буюу Гоо сайхны мэс засал

Хүн бүр Өөрийн биеийн аль нэг  хэсэгтээ сэтгэл хангалуун бус байдаг нь судалгаагаар тогтоогдсон ба бүх насныхан тэр бүхий л хүйс харгалздаггүй аж. Гэвч энэ нь гоо сайхан, нөхөн сэргээх мэс заслын хувьд бүрэн боломжтой болсныг мэддэггүй эргэлзсээр олон зүйлд төөрч будлисаар явдаг. Гоо сайхны мэс засал төрөлхийн ба олдмол гажиг буюу осол гэмтэл, түлэнхий, зодоон цохионоос үүдсэн гажгуудыг гоо сайхны мэс заслын аргаар  засдаг боломжтой.

Гоо сайхны мэс засал бол ерөнхий мэс заслаас салбарлаж хөгжсөн анагаахын шинжлэх ухааны мэргэжлийн нэг салбар . Энэ мэргэжлийг хүмүүс зөвхөн гоо сайхны мэс засал буюу давхраа оёх, хамар өндөрсгөх гэдгээр ойлгоод байдаг. Гэвч Пластик мэс заслын салбарын 20-30 хувийг эстетик (esthetic) мэс засал эзэлдэг.Үүн дээр нөхөн сэргээх мэс засал мөн түлэнхийн мэс засал зэрэг гурван мэргэжлийг хавсарсан  ойлголт юм.

Хүний бие махбодь нас ахих тусам өөрчлөгдөж, мөн монголын цаг агаарын уур амьсгалаас шалтгаалан хөгшрөлт, арьс унжих гэх мэт хүний гадаад төрх өөрчлөгддөг, мөн анх төрөхөд л хүний бие их бага хэмжээний гажигтай төрөх ч тохиолдож болох зүйл юм. Энэ бүгдийн гоо сайхны мэс заслын аргаар шийдвэрлэх боломжийг манай эмнэлэг бүрдүүлэн ажиллаж байна.
Хийгдэж байгаа мэс засалууд:

Хөгшрөлтийн эсрэг мэс засал

Нүд хамрын мэс засал

Хөхний мэс засал

Биеийн хэлбэр засах

Эрүү нүүрний хэлбэр засал гэх мэт мэс ажилбарууд хийгдэж байна.  Та гоо сайхны мэс засал хийлгэхээр сонирхон илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах ярилцлагыг сонсоорой.

Link:https://www.youtube.com/watch?v=5QEMYKk7_mg&t=1762s

Leave a Reply

Your email address will not be published.